Jury

Дөрөвдүгээр бүлэг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарим чиг үүргийг хот, тосгонд шилжүүлэх

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 69 дүгээр зүйл. Хот, тосгонд шилжүүлэх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-12-24
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-08

69.1.Улсын зэрэглэлтэй хот, түүний үндсэн нэгжид энэ хуулийн 21, 22, 23, 25, 26 дугаар зүйлд заасан аймаг, сум, баг, дүүрэг, хорооны зарим чиг үүргийг шилжүүлнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан ./

69.2.Орон нутгийн зэрэглэлтэй хот, түүний үндсэн нэгжид энэ хуулийн 22, 23, 25, 26 дугаар зүйлд заасан сум, баг, дүүрэг, хорооны зарим чиг үүргийг шилжүүлнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

69.3.Тосгонд энэ хуулийн 22, 23, 25, 26 дугаар зүйлд заасан сум, баг, дүүрэг, хорооны хэрэгжүүлэхээр заасан зарим чиг үүргийг шилжүүлнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

69.4.Хууль тогтоомжид тусгайлан заасан бол энэ зүйлд зааснаас өөр чиг үүргийг хот, тосгонд нэг бүрчлэн олгож болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.