Jury

Гуравдугаар бүлэг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага. Нэгдүгээр дэд бүлэг. Орон нутгийн чиг үүрэг

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 21 дүгээр зүйл. Аймгийн чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-12-24
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-08

21.1.Аймгийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна:

21.1.1.аймгийн дунд хугацааны хөгжлийн үндсэн чиглэл, бодлого, төлөвлөлт;

21.1.2.аймгийн өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалт, түүнд тавих хяналт;

21.1.3.аймгийн төсөв, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан, хяналт;

21.1.4.хууль тогтоомжид заасан хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох асуудал;

21.1.5.аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт болон бусад сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлан, хяналт;

21.1.6.аймгийн хүний нөөцийн бодлогын төлөвлөлт, хөтөлбөр;

21.1.7.аймгийн хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хөтөлбөр, хэрэгжилтэд тавих хяналт;

21.1.8.аймгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн менежмент;

21.1.9.худалдаа, үйлчилгээний нийтлэг зохицуулалт, хяналт;

21.1.10.сум хоорондын нийтийн тээврийн зохицуулалт;

21.1.11.гудамж, талбайн нэр, хаягжилтын нийтлэг зохицуулалт;

21.1.12.хөшөө дурсгалын нийтлэг зохицуулалт;

21.1.13.аймгийн аялал жуулчлалын бодлого, менежмент;

21.1.14.аюултай болон үйлдвэрлэлийн хог хаягдлын менежмент;

21.1.15.харилцаа холбоо, цахилгаан, дулаан түгээх сүлжээ, цэвэр ус, бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах байгууламж, үерийн далан, суваг тэдгээрт хамааралтай барилга байгууламжийн төлөвлөлт, ашиглалт, хяналт;

21.1.16.мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, нэгдсэн эмнэлэг, аймгийн музей, театр, номын сан, соёлын ордон, биеийн тамир, спортын цогцолборын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар.
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.