Jury

Хоёрдугаар дэд бүлэг. Нутгийн өөрийн удирдлага

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 43 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хүлээлгэх хариуцлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-12-24
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-08

43.1.Хурлын төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, Хурлын дэг зөрчсөн, эсхүл үйл ажиллагаагаа хуульд заасны дагуу тайлагнаагүй бол Хурлаас дараах хариуцлага хүлээлгэнэ:

43.1.1.сануулах;

43.1.2.хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асуух, үг хэлэх эрхийг тухайн хуралдааны хугацаанд хасах;

43.1.3.санал хураалтаас бусад үйл ажиллагаанд оролцох эрхийг тухайн хуралдааны хугацаанд хасах;

43.1.4.асуудал оруулах эрхийг тухайн хуралдааны хугацаанд хасах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.