Jury

Хоёрдугаар дэд бүлэг. Нутгийн өөрийн удирдлага

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 30 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх хэлбэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-12-24
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-08

30.1.Иргэдийн төлөөллийн байгууллагын чиг үүргийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлнэ.

30.2.Нутгийн өөрийн удирдлагад иргэн дараах хэлбэрээр шууд оролцоно:

30.2.1.баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд саналын эрхтэй оролцох;

30.2.2.тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн тодорхой асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хуралд хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр санал гаргах;

30.2.3.энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу иргэд сайн дураараа үзэл бодол, хүсэл зоригоо илэрхийлэх, нэг удаагийн, эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.