Jury

Гуравдугаар бүлэг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага. Нэгдүгээр дэд бүлэг. Орон нутгийн чиг үүрэг

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 24 дүгээр зүйл. Нийслэлийн чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-12-24
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-08

24.1.Нийслэлийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна:

24.1.1.нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлт;

24.1.2.нийслэлийн өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалт, түүнд тавих хяналт;

24.1.3.нийслэлийн төсөв, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан, хяналт;

24.1.4.хууль тогтоомжид заасан хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох асуудал;

24.1.5.нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт болон бусад сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлан, хяналт;

24.1.6.нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн менежмент;

24.1.7.нийслэлийн хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний уст цэгийн төлөвлөлт, хяналт;

24.1.8.нийслэлийн музей, театр, номын сан, соёлын ордон, биеийн тамир, спортын цогцолборын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар;
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.1.9.худалдаа, үйлчилгээний нийтлэг зохицуулалт, хяналт;

24.1.10.орон сууц, нийтийн аж ахуйн удирдлага, үйлчилгээ;

24.1.11.нийслэлийн нийтийн тээвэр, такси үйлчилгээний зохицуулалт;

24.1.12.нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалт;

24.1.13.нийслэлийн авто зам, зогсоолын төлөвлөлт, байршил;

24.1.14.харилцаа холбоо, цахилгаан, дулаан түгээх сүлжээ, цэвэр ус, бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах байгууламж, үерийн далан, суваг тэдгээрт хамааралтай барилга байгууламжийн төлөвлөлт, ашиглалт, хяналт;

24.1.15.хот байгуулалт, барилга, стандарт, хяналт, зохицуулалт;

24.1.16.цэвэрлэх байгууламж, үерийн далан, суваг шуудуу;

24.1.17.гудамж, зам, талбай, барилга байгууламжийн нэр, хаягжуулалтын зохицуулалт;

24.1.18.хөшөө дурсгалын нийтлэг зохицуулалт;

24.1.19.нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламж, төлөвлөлт, хяналт;

24.1.20.нийслэлийн аялал жуулчлалын бодлого, менежмент;

24.1.21.хог хаягдлын нэгдсэн төлөвлөлт, удирдлага, зохицуулалт;

24.1.22.оршуулгын газрын нийтлэг зохицуулалт, менежмент.

24.2.Энэ хуулийн 24.1-д зааснаас бусад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын чиг үүргийг хуулиар тогтооно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.