Jury

Гуравдугаар бүлэг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага. Нэгдүгээр дэд бүлэг. Орон нутгийн чиг үүрэг

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 25 дугаар зүйл. Дүүргийн чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-12-24
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-08

25.1.Дүүргийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна:

25.1.1.дүүргийн хөгжлийн үндсэн чиглэл, бодлого, төлөвлөлт, ерөнхий ба хэсэгчилсэн төлөвлөгөө;

25.1.2.дүүргийн өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалт, түүнд тавих хяналт;

25.1.3.дүүргийн төсөв, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан, хяналт;

25.1.4.хууль тогтоомжид заасан хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох асуудал;

25.1.5.дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт болон бусад сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлан, хяналт;

25.1.6.худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл, хяналт;

25.1.7.нийслэлийн үйлдвэрлэлийн хөтөлбөрийн хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хөтөлбөрийн хэрэгжилт;

25.1.8.дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, номын сан, биеийн тамир, спортын цогцолборын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар;
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.1.9.дүүрэг дэх авто зогсоолын арчилгаа;

25.1.10.нийтийн эзэмшлийн зам, талбай,олон нийтийн соёл амралтын хүрээлэн,ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалт;

25.1.11.оршуулгын газрын үйл ажиллагааны зохицуулалт;

25.1.12.дүүргийн гэрэлтүүлэг, арчлалт;

25.1.13.дүүргийн төвлөрсөн бус хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний уст цэгийн төлөвлөлт, байршил, ашиглалт, хамгаалалт;

25.1.14.хог хаягдлын менежмент.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.