Jury

Тавдугаар бүлэг. Нэгжийн удирдлага бусад байгууллагатай харилцах

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 73 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын харилцаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-12-24
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-08

73.1.Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор нэгж хоорондоо дараах хэлбэрээр харилцана:

73.1.1.бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах, мэдээлэл солилцох;

73.1.2.нийтийн эрх зүйн гэрээ байгуулах;

73.1.3.харилцан туслалцаа үзүүлэх;

73.1.4.бүсчилсэн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх;

73.1.5.харилцан туршлага солилцох;

73.1.6.хууль тогтоомжид заасан бусад хэлбэрээр харилцах.

73.2.Энэ хуулийн 73.1-д заасан хамтын ажиллагааг хэрэгжүүлэх явцад Засаг дарга нарын хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд шийдвэрлэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.