Jury

Гуравдугаар дэд бүлэг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх төрийн удирдлага

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 62 дугаар зүйл. Дүүргийн Засаг даргын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-12-24
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-08

62.1.Дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

62.1.1.хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах;

62.1.2.дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;

62.1.3.дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;

62.1.4.дүүргийн төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах;

62.1.5.дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх;

62.1.6.дүүргийн өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, дүүргийн өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах, хувьчлах захиран зарцуулах зэрэг асуудлаар захиран зарцуулах санал боловсруулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх;

62.1.7.нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;

62.1.8.энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан асуудлаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, холбогдох тооцоо, үндэслэл бүхий саналыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан хэлэлцүүлэх;

62.1.9.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах чиглэлээр холбогдох хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

62.1.10.дүүргийн татварын албаны үйл ажиллагааг удирдан чиглүүлж, татварын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

62.1.11.дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших, ашиглах эрхийн талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;

62.1.12.дүүргийн Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах;

62.1.13.хөрөнгө оруулалтын хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газар, эрх бүхий этгээдийн шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулах;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

62.1.14.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.