Jury

Гуравдугаар бүлэг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага. Нэгдүгээр дэд бүлэг. Орон нутгийн чиг үүрэг

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 23 дугаар зүйл. Багийн чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-12-24
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-08

23.1.Багийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна:

23.1.1.нутаг дэвсгэрийнхээ иргэдэд хуульд заасны дагуу хүргэх үйлчилгээ;

23.1.2.хууль тогтоомжид заасан болон өөрийн санаачилсан асуудлаар нутаг дэвсгэрийнхээ иргэдийн нийтлэг санал, хүсэлтийг зохих шатны байгууллага, албан тушаалтанд уламжлах ажлын зохион байгуулалт;

23.1.3.хууль, зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй тохиолдолд багийн бие даан шийдвэрлэх нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудал;

23.1.4.улс, аймаг, сумын чанартай асуудлаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд багийн иргэдийг зохион байгуулж оролцуулах ажил;

23.1.5.малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийн зориулалтаар ашиглуулах газрын зааг, байршлын талаар шийдвэр гаргах, бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлан, тариалан, бэлчээр, уст цэгийн хамгаалалт, ашиглалт, зохицуулалт;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

23.1.6.тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчны тэнцвэрт байдалд тавих хяналтад иргэдийн оролцоог хангах ажил.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.