Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Зар сурталчилгааны тухай хууль

Зар сурталчилгааны тухай хууль нь 2002-05-30-нд батлагдсан, 30 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 17 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-05-30
Мөрдөж эхэлсэн
2002-06-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ

Агуулга

30 зүйл

Хоёрдугаар бүлэг Зар сурталчилгаа, түүнд тавих ерөнхий шаардлага, хориглох зҮйл

2 зүйл
  1. 6 дугаар зүйлЗар сурталчилгаа бүтээх, түгээхэд тавих ерөнхий шаардлага
  2. 7 дугаар зүйлХууль бус зар сурталчилгаа

Зургадугаар бүлэг Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

1 зүйл
  1. 29 дүгээр зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээх, түүнд хяналт тавих болон шударга өрсөлдөөнд харшлах, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд хохирол учруулахуйц зар сурталчилгааг хориглохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт явагдах аливаа зар сурталчилгаанд энэ хуулийг хэрэглэнэ.

2.2.Энэ хууль улс төр, шашин, сүм хийдийн сурталчилгаа, түүнчлэн худалдаа, арилжаа, аж ахуйн үйл ажиллагаатай холбоогүй мэдээ, мэдээлэл зарлалд хамаарахгүй.

2.3.Радио, телевизээр түгээх зар сурталчилгаатай холбогдох харилцааг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.4.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

/Энэ хэсгийн дугаарт 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."зар сурталчилгаа" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид "бүтээгдэхүүн" гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг;

3.1.2."зар сурталчилгаа захиалагч" гэж өөрийгээ, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлахаар зар сурталчилгаа хийлгэж буй этгээдийг;

3.1.3."зар сурталчилгаа бүтээгч" гэж захиалагчаас өгсөн захиалгын дагуу зар сурталчилгааг нийтэд түгээхээр бэлтгэсэн этгээдийг;

3.1.4."зар сурталчилгаа түгээгч" гэж мэдээлэх хэрэгслийг ашиглах, эсхүл бусдад ашиглуулах замаар зар сурталчилгааг байрлуулж, нийтэд сурталчилж байгаа этгээдийг;

3.1.5."мэдээлэх хэрэгсэл" гэж телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерын сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгслийг.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.