Jury

Гуравдугаар бүлэг. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл шилжүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-12-12
Мөрдөж эхэлсэн
2020-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.1.Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 18-д зааснаас гадна өөрийн компанийн нэгдлээс бусдад шилжүүлэхийг хориглоно.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн компанийн нэгдэлд тусгай зөвшөөрлийг шилжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрлийг хамтад нь шилжүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.