1.1.Энэ хуулийн зорилт нь радио долгионыг хуваарилах, ашиглах, хамгаалах, өмчлөх, эзэмшихтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Радио долгионы тухай хууль
Радио долгионы тухай хууль нь 1999-06-04-нд батлагдсан, 22 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 4 огноотой, хамгийн сүүлийнх нь 2023-01-06.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 1999-06-04
- Мөрдөж эхэлсэн
- 1999-06-04
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- РАДИО ДОЛГИОНЫ ТУХАЙ
Агуулга
22 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
6 зүйлХоёрдугаар бүлэг Радио давтамж ашиглах
11 зүйл- 6 дугаар зүйлРадио давтамжийн зурвасын ангилал
- 7 дугаар зүйлРадио давтамжийн зурвас эзэмших эрх бүхий этгээд
- 8 дугаар зүйлРадио давтамж, радио давтамжийн зурвас, радио төхөөрөмж ашиглахыг хориглох
- 9 дүгээр зүйлТусгай зөвшөөрөл
- 10 дугаар зүйлТусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах
- 11 дүгээр зүйлЗөвшөөрөл олгох
- 12 дугаар зүйлТусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах
- 13 дугаар зүйлЭрхийн бичиг
- 14 дүгээр зүйлРадио давтамжийг тусгай зөвшөөрөл, эрхийн бичиггүй ашиглах
- 15 дугаар зүйлБүртгэл
- 16 дугаар зүйлҮйлчилгээний төлбөр
Гуравдугаар бүлэг Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн хугацаа дуусгавар болох
2 зүйлДөрөвдүгээр бүлэг Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчийн эрх, үүрэг
1 зүйлТавдугаар бүлэг Бусад зүйл
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Радио долгионы тухай хууль тогтоомж
2.1.Радио долгионы тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Харилцаа холбооны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."радио долгион" гэж агаарын орон зайд тархаж байгаа цахилгаан соронзон орны 3000 гега герц хүртэлх давтамжтай хэсгийг;
3.1.2."радио давтамжийн зурвас" гэж бүлэг радио давтамжийг;
3.1.3."радио холбоо" гэж радио төхөөрөмж ашиглан төрөл бүрийн мэдээллийг тэмдэгт, дохио, дуу, дүрс болон бусад хэлбэрээр нэвтрүүлэх, хүлээн авахыг;
3.1.4."үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт" гэж радио давтамжийн нийт зурвасыг радио холбооны үйлчилгээний төрөлд хуваасан хуваарилалтыг.
3.1.5."богино зайн радио төхөөрөмж" гэж нэг, эсхүл хоёр чиглэлд радио холбоо хийх, бусад радио холбоонд нөлөөлөхгүй, нөлөөллийн хамгаалалт шаардлагагүй, бага энерги хэрэглэх радио нэвтрүүлэгчийг;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.6."радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж" гэж радио холбооны үйлчилгээнд хөндлөнгөөс зориудаар шуугиан үүсгэн дохио дарагч төхөөрөмжийг.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.