Jury

Долдугаар бүлэг. Өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллагын эрх, үүрэг

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 29 дүгээр зүйл. Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-12-12
Мөрдөж эхэлсэн
2020-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийн гарчигт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

29.1.Өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааны талаар харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

29.1.1.өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримтлах бодлого, бодлогын чиглэлийг боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;

29.1.2.олон улсын өргөн нэвтрүүлгийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх;

29.1.3.өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр дамжуулах гамшгийн болон онцгой байдлын талаар урьдчилан сэргийлэх үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах журам боловсруулж, батлах;

29.1.4.өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журмыг эрх бүхий байгууллагуудтай хамтран боловсруулах;

29.1.5.төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг сонгох шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлагыг батлах, сонгон шалгаруулах, хэрэгжилтэд хяналт тавих;

29.1.6.хуульд заасан бусад.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.