Jury

Тавдугаар бүлэг. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 21 дүгээр зүйл. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-12-12
Мөрдөж эхэлсэн
2020-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

21.1.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь тусгай зөвшөөрөлд заасан төрөл, үйлчилгээ эрхлэх хүрээ, байршилд үйл ажиллагаа явуулна.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.2.Нэвтрүүлгийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмж нь сүлжээний найдвартай, үндэсний стандарт, норматив, баримт бичгийн шаардлагыг хангасан байна.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.3.Зохицуулах хорооноос баталсан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлагыг мөрдөнө.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.