Jury

Гуравдугаар бүлэг. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 8 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл хүсэгчид тавих ерөнхий шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-12-12
Мөрдөж эхэлсэн
2020-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

8.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч дараах нөхцөлийг хангасан байна:

8.1.1.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж, баталсан байх;

8.1.2.стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын, хүний нөөцийн, техник технологийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан байх;
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.1.3.өмнө нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан бөгөөд энэ хууль болон Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хуулийг удаа дараа зөрчиж тусгай зөвшөөрлөө цуцлуулсан бол тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш гурван жил өнгөрсөн байх.
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.