Jury

Хоёрдугаар бүлэг. Өргөн нэвтрүүлгийн баримтлах зарчим, үйлчилгээний төрөл

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 6 дугаар зүйл. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-12-12
Мөрдөж эхэлсэн
2020-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

6.1.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ дараах төрөлтэй байна:

6.1.1.радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ;

6.1.2.олон суваг дамжуулах үйлчилгээ;

6.1.3.олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ;

6.1.4.арилжааны радио, телевизийн үйлчилгээ;

6.1.5.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ;

6.1.6.төлбөртэй радио, телевизийн үйлчилгээ.

6.2.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх хүрээг Монгол Улсын нийт нутаг дэвсгэр болон тодорхой бүс нутгаар тогтооно.

6.3.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх хүрээг тодорхой бүс нутгаар хязгаарлах тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нутаг дэвсгэрийг тусгай зөвшөөрөлд нь тусгайлан заана.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.