Jury

Долдугаар бүлэг. Өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллагын эрх, үүрэг

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 30 дугаар зүйл. Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-12-12
Мөрдөж эхэлсэн
2020-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

30.1.Өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааны талаар Зохицуулах хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

30.1.1.өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах;

30.1.2.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийг олон нийтэд ил тод мэдээлэх, хэт төвлөрөл бий болохоос сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

30.1.3.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж, жил бүр үнэлэлт, дүгнэлт гаргах;

30.1.4.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

30.1.5.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч хоорондын орлого хуваах зарчмыг тодорхойлох;

30.1.6.энэ хуулийн 23.5-д заасан хөтөлбөрт тавигдах шаардлагыг батлах;

30.1.7.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээтэй холбогдсон дараах дүрэм, журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих:

30.1.7.а.хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм;

30.1.7.б.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам;

30.1.7.в.олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам;

30.1.8.радио, телевизийн хөтөлбөрт тавигдах энэ хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан шаардлагын хэрэгжилтэд хяналт, мониторинг хийх;

30.1.9.өргөн нэвтрүүлгийн зах зээлийн багтаамж, хүн амын тоо, нягтрал, эрэлт хэрэгцээ, өрсөлдөөний нөхцөл байдлын талаарх судалгаанд үндэслэн тусгай зөвшөөрлийн тоог тогтоох;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

30.1.10.хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

30.1.11.хуульд заасан бусад.
/Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    Заалт2

  2. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  3. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  4. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  5. "Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. "Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 10Хураах
  1. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  2. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  3. "Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.