Jury

Долдугаар бүлэг. Өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллагын эрх, үүрэг

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 31 дүгээр зүйл. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-12-12
Мөрдөж эхэлсэн
2020-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

31.1.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаас гадна энэ зүйлд заасан эрх, үүрэгтэй байна.

31.2.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч дараах эрхтэй байна:

31.2.1.радио телевизийн үйлчилгээ эрхлэгч нь хуульд нийцүүлэн хөтөлбөрөө өөрөө боловсруулж батлах;

31.2.2.үйлчилгээний үнэ тарифаа өөрөө тогтоох;

31.2.3.радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид ёс зүйн өөрийн зохицуулалт хийх.

31.3.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч дараах үүрэгтэй байна:

31.3.1.үзэгч, сонсогч, хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журамтай байх;

31.3.2.радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь өөрийн редакцын бодлого, дүрэмтэй байх;

31.3.3.хөтөлбөрийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмж, сүлжээний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, стандартын шаардлагыг мөрдөх;

31.3.4.радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь хууль болон гэрээнд зааснаас бусад үндэслэлээр хөтөлбөрийг хэсэгчлэн болон бүрэн зогсоохгүй байх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.