Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Татварын ерөнхий хууль

Татварын ерөнхий хууль нь 2019-03-22-нд батлагдсан, 87 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 17 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-03-22
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-11-17
Албан ёсны нэр
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ

Оршил

/Шинэчилсэн найруулга/

Агуулга

87 зүйл

Арван хоёрдугаар бүлэг Татварын өр хураах үйл ажиллагаа

19 зүйл
  1. 55 дугаар зүйлТатварын өр хураах үйл ажиллагаа
  2. 56 дугаар зүйлТатварын давуу эрхийн зарчим
  3. 57 дугаар зүйлТатвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд
  4. 58 дугаар зүйлТатвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өр хураах нийтлэг журам
  5. 59 дүгээр зүйлӨртэй татвар төлөгчийн хөрөнгийн байдлыг тогтоох
  6. 60 дугаар зүйлХөрөнгө битүүмжлэх
  7. 61 дүгээр зүйлБитүүмжлэхийг хориглох хөрөнгө, орлого
  8. 62 дугаар зүйлХөдлөх эд хөрөнгө болон үнэт цаас битүүмжлэх, бэлэн мөнгө хураах, татварын өр гаргуулах
  9. 63 дугаар зүйлТатварын өрийг үл маргах журмаар гаргуулах
  10. 64 дүгээр зүйлАвлага битүүмжлэх, татварын өр гаргуулах
  11. 65 дугаар зүйлҮл хөдлөх эд хөрөнгө, агаарын хөлөг, автомашин, барилгын тоног төхөөрөмжийг битүүмжлэх, татварын өр гаргуулах
  12. 66 дугаар зүйлБиет бус хөрөнгө битүүмжлэх
  13. 67 дугаар зүйлТатварын өр хураахаар бусад байгууллагад суутгах хүсэлт гаргах
  14. 68 дугаар зүйлБитүүмжилсэн хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагаа
  15. 69 дүгээр зүйлМөнгөн хэлбэрт шилжүүлсэн орлогыг хуваарилах
  16. 70 дугаар зүйлТатварын өр хураах үйл ажиллагааг шилжүүлэх
  17. 71 дүгээр зүйлБусад хууль тогтоомжид заасан эрх хязгаарлах болон түдгэлзүүлэх арга хэмжээ авах
  18. 72 дугаар зүйлТатварын албаны үндэслэлгүй илүү хураасан мөнгөн хөрөнгө
  19. 73 дугаар зүйлАлданги

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, татвар төлөгчийг бүртгэх, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах, хөнгөлөх, чөлөөлөх, суутган тооцох, буцаан олгох эрх зүйн үндсийг тогтоож, Монголын Татварын алба /цаашид "Татварын алба" гэх/, татвар төлөгч болон энэ хуулийн дагуу татварын албаны өмнө үүрэг хүлээсэн бусад этгээдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Татварын хууль тогтоомж

2.1.Татварын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь татвар төлөгч, татварын алба болон татварын хууль тогтоомжийн дагуу түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн этгээдэд хамаарна.

3.2.Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ.

3.3.Энэ хуулийн 3.2-т заасны дагуу тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль, зүйл, хэсэг, заалтыг тодорхойлох боломжгүй бол аль сүүлд батлагдсан хууль, хуулийн зүйл, хэсэг, заалтыг баримтална.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.