Jury

Арван хоёрдугаар бүлэг. Татварын өр хураах үйл ажиллагаа

Татварын ерөнхий хууль 72 дугаар зүйл. Татварын албаны үндэслэлгүй илүү хураасан мөнгөн хөрөнгө

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-03-22
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-17

72.1.Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосон буюу өөрчилсний улмаас бүрэн буюу хэсэгчлэн буцаан олгох татвар, торгууль, алдангийг татварын буцаан олголтын актаар баталгаажуулна.

72.2.Энэ хуулийн 72.1-д заасан актаар баталгаажуулснаас хойш ажлын 30 өдрийн дотор илүү төлсөн татварыг буцаан олгоно.

72.3.Энэ хуулийн 72.1-д заасан мөнгөн хөрөнгийг татвар төлөгч зөвшөөрвөл энэ хуулийн 49.1.2, 49.1.3-т заасан журмаар шийдвэрлэх бөгөөд энэ нь тухайн илүү төлөлтийн дүнд энэ хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу алданги тооцохгүй байх үндэслэл болохгүй.

72.4.Энэ хуулийн 72.1-д заасан буцаан олгох дүнг татвар төлөгч эс зөвшөөрвөл татварын буцаан олголтын актыг гардан авснаас хойш Маргаан таслах зөвлөлд 30 хоногийн дотор гомдол гаргаж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.