Jury

Хоёрдугаар бүлэг. Монгол Улсын татвар

Татварын ерөнхий хууль 10 дугаар зүйл. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-03-22
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-17

10.1.Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт дараах хэлбэртэй байна.

10.1.1.ногдуулсан татварыг хорогдуулах;

10.1.2.татварын хувь, хэмжээг бууруулах;

10.1.3.тогтоосон доод хэмжээнд хүрээгүй орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээг татвараас чөлөөлөх;

10.1.4.татвар төлөгчийг татвараас чөлөөлөх;

10.1.5.татвар ногдох зүйлийн зохих хэсгийг татвараас чөлөөлөх;

10.1.6.татварын хууль тогтоомжид заасан бусад.

10.2.Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх асуудлыг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулах бөгөөд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. ТогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.