Jury

Арван дөрөвдүгээр бүлэг. Бусад

Татварын ерөнхий хууль 81 дүгээр зүйл. Татвар төлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-03-22
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-17

81.1.Татварын алба болон татварын улсын байцаагчийн гаргасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараах харьяаллаар гомдол гаргаж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй:

81.1.1.татварын улсын байцаагчийн үйлдсэн татварын актаас бусад шийдвэртэй холбогдсон гомдлыг тухайн байцаагчийг шууд харьяалах татварын албаны даргад;

81.1.2.татварын албаны шийдвэрийн талаарх гомдлыг түүний дээд шатны татварын албаны даргад;

81.1.3.татварын улсын байцаагчийн үйлдсэн татварын акттай холбогдсон гомдлыг харьяаллын дагуу Маргаан таслах зөвлөлд;

81.1.4.Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбогдсон гомдлыг шүүхэд.

81.2.Энэ хуулийн 81.1.1, 81.1.2-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Газрын төлбөрийн тухай хууль

    Заалт3

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.