Jury

Арван гуравдугаар бүлэг. Монголын татварын албаны тогтолцоо

Татварын ерөнхий хууль 80 дугаар зүйл. Татварын улсын байцаагчийн эрхийн баталгаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-03-22
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-17

80.1.Татварын улсын байцаагчийн цалин хөлс нь Төрийн албаны тухай хуулийн 57.2.2-т зааснаас гадна ажлын үр дүнгийн шагнал болон хууль тогтоомжид заасан бусад нэмэгдлээс бүрдэнэ.

80.2.Татварын улсын байцаагчид үр дүнгийн шагнал олгох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Төсвийн тухай хуульд нийцүүлэн батална.

80.3.Татварын улсын байцаагчид доор дурдсан цол олгож болно:

80.3.1.татварын жинхэнэ зөвлөх;

80.3.2.татварын итгэмжит зөвлөх;

80.3.3.татварын зөвлөх.

80.4.Татварын улсын байцаагч нь албан үүргээ гүйцэтгэхэд шаардагдах хувцас, хэрэглэлээр хангагдсан байна.

80.5.Татварын улсын байцаагч хувцас, хэрэглэл хэрэглэх, цол, түүний нэмэгдэл олгох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.