Jury

Арван нэгдүгээр бүлэг. Татварын ногдуулалт, төлөлт, татварын өр

Татварын ерөнхий хууль 48 дугаар зүйл. Татвар ногдуулалт, төлөлтийн бүртгэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-03-22
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-17

48.1.Татварын алба нь татвар, торгууль, алдангийн ногдуулалт, төлөлтийг татвар төлөгч бүрээр бүртгэнэ.

48.2.Татварын алба нь татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдуулалт, төлөлт, хөнгөлөлт, чөлөөлөлт, татварын өрийг татварын тайлан болон шийтгэлийн хуудас, татварын актад үндэслэн бүртгэнэ.

48.3.Татварын хяналт шалгалтын үр дүнд тайлангийн ногдол буурсан тохиолдолд татварын алба татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдох өөрчлөлтийг хийнэ.

48.4.Татварын орлого бүртгэх, орлогын данснаас татвар хооронд суутган тооцох журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.