Jury

Арван хоёрдугаар бүлэг. Татварын өр хураах үйл ажиллагаа

Татварын ерөнхий хууль 73 дугаар зүйл. Алданги

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-03-22
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-17

73.1.Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно:

73.1.1.татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар;

73.1.2.татварын албанаас үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дундаж байхаар.

73.2.Алданги тооцох хугацааг доор дурдсанаар тодорхойлно:

73.2.1.татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор;

73.2.2.Татварын албаны илүү хураасан энэ хуулийн 73.1-д заасан мөнгөн хөрөнгийг хураасан өдрөөс эхлэн түүнийг буцаан олгох шийдвэр гарсан өдөр хүртэлх хоногийн тоогоор.

73.3.Татварын алданги, торгуульд алданги тооцохгүй.

73.4.Татварын хяналт шалгалтын томилолтыг олгосноос шийдвэр гарах хүртэл хугацаанд төлөөгүй татварт алданги тооцохгүй.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

73.5.Алдангийн нийт дүн нь хугацаандаа төлөөгүй татвар, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Алдангийн хэмжээ тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Алдангийн хэмжээ тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Алдангийн хэмжээ тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Алдангийн хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Алдангийн хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 8Хураах
  1. Алдангийн хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Алдангийн хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.