Jury

II хэсэг. Татварын удирдлага, зохицуулалт. Зургадугаар бүлэг. Татвар төлөгчийг бүртгэх, татвар ногдуулах, төлөх, тайлагнах

Татварын ерөнхий хууль 31 дүгээр зүйл. Татварын тайланд залруулга хийх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-03-22
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-17

31.1.Татвар төлөгч татварын тайланг дараагийн хоёр татварын жилд багтаан залруулж болно.
/Энэ хэсэгт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

31.2.Хэрэв татвар төлөгч татварын тайлангийн ногдлыг бууруулах залруулга хийх бол уг залруулгыг нотлох анхан шатны болон холбогдох бичиг баримтын хамт залруулсан тайланг ирүүлнэ.

31.3.Татварын алба залруулсан тайланг хүлээн авахдаа энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

31.4.Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй.

31.5.Татвар төлөгчийн хүсэлтээр тайланд залруулга хийсэн нь хуульд заасан хугацаанд төлөөгүй татварын алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй.

31.6.Тайлангийн ногдлыг бууруулах залруулга хийсэн нь түүнийг хийхээс өмнө тооцсон алдангийн хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.