Jury

Арван гуравдугаар бүлэг. Монголын татварын албаны тогтолцоо

Татварын ерөнхий хууль 76¹ дүгээр зүйл. Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшин

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-03-22
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-17

/Энэ зүйлийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

76¹.1.Гаалийн байгууллага, татварын алба нь хууль даган мөрдөлтийн түвшнийг дараах үндсэн шалгуур үзүүлэлтийн дагуу тогтооно:  
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

76¹.1.1.татвар төлөгчийн бүртгэл;  
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

76¹.1.2.татварын тайлагнал;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

76¹.1.3.татвар ногдуулалт, төлөлт;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

76¹.1.4.татвар, гаалийн хууль тогтоомжийн зөрчил;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

76¹.1.5.гаалийн бүрдүүлэлт.
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

76¹.2.Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшин нь 100 хүртэлх тоон утгаар хэмжигдэх бөгөөд тоон утгад харгалзан "маш сайн", "сайн", "дунд", "муу" гэж ангилагдана.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

76¹.3.Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг тооцох шалгуур үзүүлэлтийг энэ хуулийн 35.11-д заасан журмын дагуу тогтооно.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

76¹.5.Энэ хуулийн 76¹.2-т заасан хууль даган мөрдөлтийн түвшнийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг хойшлуулах, татварын зөвлөн туслах үйлчилгээг хэрэгжүүлэхэд ашиглана.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

76¹.4.Татварын алба нь татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг улирал, жилээр тодорхойлж, татвар төлөгчид татварын нэгдсэн системээр дамжуулан мэдээлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.