51.1.Татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэх /цаашид "нэхэмжлэх" гэх/-ийг татвар төлөгчид хүргүүлэх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана:
51.1.1.татвар төлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
51.1.2.татвар төлөгчийн бүртгэлийн дугаар;
51.1.3.нэхэмжлэх хүргүүлсэн хугацаа;
51.1.4.татвар ногдох зүйл, татварын өр төлөх үндэслэл;
51.1.5.татварын өр, алдангийн хэмжээ, татварын өр төлөх эцсийн хугацаа;
51.1.6.татварын өр төлөх газар, дансны нэр, дансны дугаар;
51.1.7.нэхэмжлэхийг татвар төлөгчид хүргүүлснээс хойш ажлын 10 хүртэл өдөрт багтаан татварын өрийг төлөх тухай шаардлага;
51.1.8.татварын албанаас зайлшгүй гэж үзсэн бусад шаардлага.
51.2.Татварын алба нэхэмжлэхийг татварын өр үүссэн хугацаанаас хойш ажлын 30 өдөрт багтаан татвар төлөгчид хүргүүлнэ.
51.3.Маргаан таслах зөвлөл, шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа нөхөн ногдуулалтын актад заасан алданги, торгуулийг тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд татвар төлөгчөөс нэхэмжлэхгүй.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./