Jury

Арван хоёрдугаар бүлэг. Татварын өр хураах үйл ажиллагаа

Татварын ерөнхий хууль 55 дугаар зүйл. Татварын өр хураах үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-03-22
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-17

55.1.Татварын алба дараах тохиолдолд татварын өр хураах үйл ажиллагааг эхлүүлнэ:

55.1.1.татвар төлөгчөөс болон татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд бүрэн төлөөгүй;

55.1.2.татвар төлөгч энэ хуулийн 54.2-т заасан урьдчилан нэхэмжлэх хуудас болон энэ хуулийн 53 дугаар зүйлээр тогтоосон хугацаанд татвараа бүрэн төлөөгүй;

55.1.3.өв залгамжлагчаас татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд татвараа бүрэн төлөөгүй;

55.1.4.татвар төлөх хугацаанаас хойш нэхэмжлэх хүлээн авсан татвар төлөгчид энэ хуулийн 54.1-д заасан нөхцөл байдал үүссэн.

55.2.Татварын алба татварын өрийг хураах үйл ажиллагааг дараах дарааллын дагуу хэрэгжүүлнэ:

55.2.1.нэхэмжлэх хүргүүлэх;

55.2.2.татварын өрийг үл маргах журмаар гаргуулах;

55.2.3.бэлэн мөнгө хураах;

55.2.4.хөрөнгө болон авлага битүүмжлэх;

55.2.5.битүүмжилсэн хөрөнгийг хураах;

55.2.6.битүүмжлэн хураасан хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх;

55.2.7.орлогыг хуваарилах.

55.3.Татварын өрийг бүрэн хураах зорилгоор энэ хуулийн 55.2-т заасан ажиллагааг давхардуулан явуулж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр7

  2. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.