/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
274.1.Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол цэргийн албаны эсрэг гэмт хэрэг гэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
274.2.Цэргийн алба хаагч гэдэгт зэвсэгт хүчин, бусад цэргийн бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа Монгол Улсын иргэн хамаарна.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
274.3./Энэ хэсгийг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
274.4.Энэ хуулийн 274 дүгээр зүйлд дурдаагүй этгээд цэргийн албаны эсрэг гэмт хэрэгт хамтран оролцсон бол энэ хуулийн 35 дугаар зүйлийг журамлан энэ хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
274.5.Дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед цэргийн алба хаах талаар тогтоосон журам зөрчсөн гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагыг тухайн үед батлагдсан Монгол Улсын хуулиар тогтооно.