281.1.Хугацаат болон цэргийн гэрээт алба хаагч өөрт нь хэрэглүүлэхээр тавьж олгосон цэргийн хувцас, хэрэгсэл, эд зүйлийг бусдад худалдах, арилжих, бэлэглэх, барьцаанд өгөх зэргээр завшсан, эсхүл тэдгээрийг арчилж хамгаалах, хэрэглэх үүргээ биелүүлээгүйгээс үлэмж хэмжээтэйгээр гэмтээсэн, устгасан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
281.2.Хугацаат болон цэргийн гэрээт алба хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг завшсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, эсхүл цэргийн техник, тоног төхөөрөмж, тээврийн болон бусад зөөвөрлөх хэрэгсэл буюу цэргийн эд хөрөнгийг харж хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс уг эд хөрөнгө их хэмжээтэйгээр устсан, гэмтсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
281.3.Энэ хэргийг дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.