Jury

Хорин наймдугаар бүлэг. Албан тушаалын гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 273 дугаар зүйл. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

273.1.Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг:

273.1.1.зориулалтын бусаар зарцуулсан;

273.1.2.зах зээлийн дунджаас дээгүүр үнээр эд хөрөнгө худалдан авсан;

273.1.3.нөөцлөх нэрээр хэрэгцээнээс илүү хэмжээгээр бараа бүтээгдэхүүн худалдан авч, мөнгөний эргэлтийг саатуулсан;

273.1.4.зохиомол хомсдол бий болгох замаар бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх үнийг зориудаар өсгөсөн;

273.1.5.төрийн өмчийн болон төсөвт байгууллагын эд хөрөнгийг зах зээлийн дунджаас доогуур үнээр борлуулсан;

273.1.6.улсын төсвийн болон өөрийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтад шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт өртгийг бүрдүүлж хөрөнгө завшсанаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

273.2.Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсгийн гарчигт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 2 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 1, давж заалдах шат 1.

Бүгд
2
Анхан шат
1
Давж заалдах шат
1
Хяналтын шат
0

Сүүлийн шийдвэрүүд

  1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2021-09-06Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2021/ДШМ/32
  2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2020-01-10Эрүүгийн хэрэг, анхан шат35

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.