Jury

Хорин есдүгээр бүлэг. Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 276 дугаар зүйл. Захирагчийг заналхийлэх, эсэргүүцэх, хүч хэрэглэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

276.1.Цэргийн албаны үйл ажиллагааг хууль, дүрмийн дагуу явуулсантай нь холбогдуулан захирагчаа зодсон, хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, албан үүргийг нь зөрчүүлэхээр албадсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

276.2.Энэ хэргийг зэвсэг хэрэглэж буюу бүлэглэн үйлдсэн, захирагчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан бол хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

276.3.Энэ хэргийн улмаас захирагчийн бие махбодид хүнд гэмтэл, их буюу онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.