Jury

Хорин есдүгээр бүлэг. Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 277 дугаар зүйл. Захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

277.1.Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн, бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

277.2.Энэ хэргийн улмаас захирагдагчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан, эсхүл хэд хэдэн захирагдагчийг зодсон буюу хэрцгий догшин авирлаж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

277.3.Энэ хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, эсхүл захирагдагчийн бие махбодид хүнд гэмтэл, түүнчлэн их хэмжээний хохирол учирсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 3 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 3.

Бүгд
3
Анхан шат
3
Давж заалдах шат
0
Хяналтын шат
0

Сүүлийн шийдвэрүүд

  1. Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2017-06-16Эрүүгийн хэрэг, анхан шат91
  2. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2017-03-17Эрүүгийн хэрэг, анхан шат07
  3. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2016-09-06Эрүүгийн хэрэг, анхан шат77

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.