287.1.Цэргийн анги, нэгтгэлийн хоногийн манааны /харуулаас гадна/ үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагч дотоод албаны журам зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учирсан бол гурваас зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
287.2.Энэ хэргийг дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.