/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
278.1.Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцан зодолдох буюу бусад байдлаар хүч хэрэглэн хэн нэгэндээ хөнгөн гэмтэл учруулсан бол нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
278.2.Энэ хэргийг хоёр буюу түүнээс дээш цэргийн алба хаагчийн эсрэг үйлдсэн, эсхүл уг хэргийн улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
278.3.Энэ хэргийг бүлэглэж буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн, эсхүл хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.