292.1.Цэргийн алба хаагч айсан буюу шантарсны улмаас дайсанд сайн дураар бууж өгсөн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
292.2.Энэ хэргийг дээд тушаалын буюу ахлах офицер үйлдсэн бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.