/Энэ зүйлийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
46¹.1.Засгийн газар шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжийн орчуулгыг англи хэлээр хийнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
46¹.2.Хууль тогтоомжийн орчуулгын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болно.
/Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
46¹.3.Хууль тогтоомжийн орчуулгын санг бүрдүүлэх, эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд байршуулах ажлыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
/Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
46¹.4.Энэ хуулийн 38.4-т заасан хууль тогтоомжийн орчуулгыг тухайн хууль тогтоомж батлагдсанаас хойш 90 хоногийн дотор эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд байршуулна.
/Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./