Jury

Наймдугаар бүлэг. Хууль тогтоомжийн сан бүрдүүлэх, системчлэх, хууль тогтоомжийг нийтлэх, олон нийтэд сурталчлах

Хууль тогтоомжийн тухай хууль 43 дугаар зүйл. Хууль тогтоомжийг нийтлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-05-29
Мөрдөж эхэлсэн
2016-02-10
Эх сурвалжаас татсан
2026-10-17

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

43.1.Хууль тогтоомжийг Улсын Их Хурлын Тамгын газар "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтэлнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

43.2.Монгол Улсын олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийг соёрхон баталсан гэрээ, түүний хянан баталгаажуулсан монгол хэл дээрх орчуулга, эх бичвэрийн хамт "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтэлнэ.
/Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

43.3."Хууль тогтоомжийн эмхэтгэл"-д нийтэлсэн хууль тогтоомж албан ёсны эхтэйгээ зөрчилдсөн тохиолдолд албан ёсны эхийг баримтална.

/Энэ хэсгийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.