Jury

Наймдугаар бүлэг. Хууль тогтоомжийн сан бүрдүүлэх, системчлэх, хууль тогтоомжийг нийтлэх, олон нийтэд сурталчлах

Хууль тогтоомжийн тухай хууль 46 дугаар зүйл. Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-05-29
Мөрдөж эхэлсэн
2016-02-10
Эх сурвалжаас татсан
2026-10-17

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

46.1.Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах ажлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран зохион байгуулж болно.

/Энэ хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

46.2.Ерөнхийлөгчөөс санаачилсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах ажлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар зохион байгуулж болно.

/Энэ хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

46.3.Засгийн газар, холбогдох төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий бусад байгууллага хууль тогтоомжийг өөрийн бүрэн эрх, чиг үүргийн дагуу харьяалах салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

    Заалт6

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.