Jury

Аравдугаар бүлэг. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ

Хууль тогтоомжийн тухай хууль 49 дүгээр зүйл. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх байгууллага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-05-29
Мөрдөж эхэлсэн
2016-02-10
Эх сурвалжаас татсан
2026-10-17

/Энэ зүйлийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

49.1.Дараах хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг холбогдох байгууллага хэрэгжүүлнэ:
49.1.1. Улсын Их Хурлын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг зохицуулж байгаа хууль тогтоомж;
49.1.2. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг зохицуулж байгаа хууль тогтоомж.
/Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

49.2.Энэ хуулийн 49.1, 49.3-т зааснаас бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг холбогдох төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

49.3.Энэ хуулийн 15.7.1-д заасан хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг Хууль зүйн үндэсний хүрээлэн /цаашид “Хүрээлэн” гэх/ хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

49.4.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэх буюу хамтран ажиллаж болно.
/Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

49.5.Хүрээлэнгийн үйл ажиллагааны дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

49.6.Хүрээлэн энэ хуулийн 15.7.1-д зааснаас бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээ болон энэ хуулийн 12.1.2, 12.1.3, 12.1.4-т заасан судалгааг захиалгаар гэрээний үндсэн дээр хийж болно.
/Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

49.7.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээг тухайн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

49.8.Энэ хуулийн 49.2, 49.3-т заасан үнэлгээний тайлан, дүгнэлт, зөвлөмжийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 13.7-д заасны дагуу Улсын Их Хурлын хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн санд тухай бүр байршуулна.
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.