Jury

Хоёрдугаар бүлэг. Хууль тогтоомж санаачлах, төлөвлөх

Хууль тогтоомжийн тухай хууль 6 дугаар зүйл. Улсын Их Хурлын тогтоол санаачлах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-05-29
Мөрдөж эхэлсэн
2016-02-10
Эх сурвалжаас татсан
2026-10-17

6.1.Хууль санаачлагч Улсын Их Хурлын тогтоолыг санаачилж болно. Хуульд заасан тохиолдолд бусад байгууллага холбогдох саналаа хууль санаачлагчид уламжилна.

6.2.Улсын Их Хурлын дотоод зохион байгуулалт, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагааны тухай тогтоолыг холбогдох Байнгын хорооны түвшинд Улсын Их Хурлын гишүүд санаачилж болно.

6.3.Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолд энэ хуулийн 6.1, 6.2 дахь хэсэг хамаарахгүй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.