Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хуулийн төслийн төрөл, бүтэц, хэлбэр, эх бичвэрт тавих шаардлага

Хууль тогтоомжийн тухай хууль 34 дүгээр зүйл. Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөлд тавих нэмэлт шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-05-29
Мөрдөж эхэлсэн
2016-02-10
Эх сурвалжаас татсан
2026-10-17

34.1.Олон талт олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөлд тухайн гэрээний хянан баталгаажуулсан монгол хэл дээрх орчуулгыг энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан шаардлагыг хангуулж хавсаргана.
/Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

34.2.Олон талт олон улсын гэрээний орчуулгыг тухайн гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан гүйцэтгэж, гадаад хэргийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэх асуудлын хүрээнд уг орчуулгыг хянан баталгаажуулна.

34.3.Хоёр талт олон улсын гэрээг талууд тохиролцсоны үндсэн дээр гадаад улсын хэлээр үйлдсэн бол тухайн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөлд энэ хуулийн 34.1, 34.2-т заасан шаардлага нэгэн адил үйлчилнэ.

34.4.Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээл, тусламжийн талаарх олон улсын гэрээг орчуулах, орчуулгыг хянан баталгаажуулах үүргийг тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээнэ.

34.5.Олон улсын гэрээг соёрхон баталснаар Монгол Улсын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хууль шинээр батлах шаардлагатай тохиолдолд тухайн хуулийн төслийг хамт боловсруулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Монгол Улсын олон улсын гэрээний орчуулга хийх, хянан баталгаажуулах журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.