Jury

Есдүгээр бүлэг. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах нийтлэг журам

Хууль тогтоомжийн тухай хууль 48 дугаар зүйл. Хуулиар тусгайлан эрх олгосны дагуу нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-05-29
Мөрдөж эхэлсэн
2016-02-10
Эх сурвалжаас татсан
2026-10-17

48.1.Хуульд тусгайлан зааж эрх олгосноос бусад тохиолдолд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт гаргахыг хориглоно.

48.2.Хуульд нийцээгүй, эсхүл хуулиар олгосон эрхийг хэтрүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг дагаж мөрдөхгүй.

48.3.Хуульд өөрөөр заагаагүй бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт гаргах эрх хуулиар олгосон этгээд уг эрхээ бусдад шилжүүлэхийг хориглоно.

/Энэ зүйлийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.