Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хуулийн төслийн төрөл, бүтэц, хэлбэр, эх бичвэрт тавих шаардлага

Хууль тогтоомжийн тухай хууль 33 дугаар зүйл. Хуулийн төслийн танилцуулга

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-05-29
Мөрдөж эхэлсэн
2016-02-10
Эх сурвалжаас татсан
2026-10-17

33.1.Хууль санаачлагч хуулийн төслийн талаар товч болон дэлгэрэнгүй танилцуулга бэлтгэнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

33.2.Хуулийн төслийн товч танилцуулгад дараах мэдээллийг тусгана:
/Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

33.2.1.хуулийн төслийн ерөнхий агуулга, зохицуулах харилцаа, хуулийн төсөлд тусгасан зарчмын шинжтэй зохицуулалтын талаар;

/Энэ заалтыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

33.2.2.тухайн харилцааг урьд нь хууль, эрх зүйн бусад актаар зохицуулж ирсэн байдал;

33.2.3.хуулийн төслийг боловсруулахтай холбогдуулан хууль санаачлагчаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ;

33.2.4.хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн дүн;

33.2.5.гадаад орны туршлага, бусад судалгаа, шинжилгээний тайлангийн дүгнэлт.

33.3.Хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад хуулийн төсөл болон дагаж гарах хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрд дараах мэдээллийг агуулсан тайлбарыг тусгана:
/Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

33.3.1.нэмэлт, өөрчлөлт оруулах, өөрчлөн найруулах, үг, өгүүлбэрийг хасах, хүчингүй болсонд тооцох болсон үндэслэл, шаардлага;
/Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

33.3.2.зохицуулахаар тусгасан харилцааны агуулга, зохицуулалтыг хэрхэн ойлгох тухай;
/Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

33.3.3.хуулийн төсөлтэй холбогдуулан гадаад улсын хууль тогтоомжийн зохицуулалтад харьцуулалт хийж, тусгасан тохиолдолд тэдгээрийн талаарх тайлбар, дүгнэлт;
/Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

33.3.4.нэр томьёо, ухагдахууны үүсэл, нэр томьёог нийцүүлсэн талаарх тайлбар.
/Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

33.4.Хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад энэ хуулийн 33.3-т заасан тайлбарыг шинэчилсэн найруулга бол бүлгээр, нэмэлт, өөрчлөлт бол зүйл, эсхүл хэсэг, заалт тус бүрээр багцлан тусгана.
/Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

33.5.Энэ хуулийн 33.3.4-т заасан хуулийн төслийн нэр томьёо, ухагдахууны үүслийг тайлбарлахад холбогдох хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж болно.
/Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.6.Хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхэд хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулга, хуулийн төсөл, Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеийн хуралдааны тэмдэглэлийг ашиглаж болох бөгөөд эдгээр нь хуулийн албан ёсны тайлбар болохгүй.
/Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар

    Заалт4.3

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.