Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хуулийн төслийн төрөл, бүтэц, хэлбэр, эх бичвэрт тавих шаардлага

Хууль тогтоомжийн тухай хууль 27¹ дүгээр зүйл. Хуулийн төсөлд захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгосон зохицуулалт тусгахад тавих шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-05-29
Мөрдөж эхэлсэн
2016-02-10
Эх сурвалжаас татсан
2026-10-17

/Энэ зүйлийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

27¹.1.Хуулийн төсөлд захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгосон зохицуулалт тусгахад дараах шаардлагыг хангасан байна:
/Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

27¹.1.1.хуулийн тодорхой зүйл, хэсэг, заалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх;
/Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

27¹¹.2.тухайн хуулийн зорилго, зорилт, үйлчлэх хүрээнд нийцсэн байх;
/Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

27¹.1.3.захиргааны хэм хэмжээний акт батлахад баримтлах тухайлсан зарчмыг тодорхойлсон байх;
/Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

27¹.1.4.зорилго, зохицуулах харилцааны хүрээг тодорхой тусгасан байх;
/Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

27¹¹.5.захиргааны хэм хэмжээний акт батлах байгууллага, албан тушаалтныг тодорхойлсон, тухайн этгээдийн хуульд заасан чиг үүрэгт хамааралтай байх;
/Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

27¹.1.6.хуулиар тогтоосон иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх.
/Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

27¹.2.Дараах асуудлаар захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгохгүй:
/Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

27¹.2.1.Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хуулиар тогтоосноос гадуур хязгаарлах, хариуцлага оногдуулах;
/Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

27¹.2.2.Монгол Улсын Үндсэн хуульд гагцхүү хуулиар тогтоохоор заасан харилцаа;
/Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

27¹.2.3.эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа;
/Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

27¹.2.4.гомдол, маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны зарчим, хугацаа, оролцогчдын эрх, үүрэг.
/Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

Тайлбар: гомдол, маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны зарчим, хугацаа, оролцогчдын эрх, үүргийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд бусад асуудлыг захиргааны хэм хэмжээний актаар тогтоож болно.
/Энэ тайлбарыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

27¹.3.Захиргааны хэм хэмжээний акт гаргах хугацааг энэ хуулийн 27.1-д заасан хуулийг дагаж мөрдөх журамд тусгана.
/Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

    Заалт23

  3. Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх зарим арга хэмжээний тухай

    Заалт1.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.