Jury

Хоёрдугаар бүлэг. Санхүүгийн зохицуулах хороо, түүний бүрэн эрх, бусад байгууллагатай харилцах

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 6 дугаар зүйл. Хорооны бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2005-11-17
Мөрдөж эхэлсэн
2005-11-17
Эх сурвалжаас татсан
2026-11-02

6.1.Хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих;

6.1.2.бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох;

6.1.3.санхүүгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл /цаашид “зөвшөөрөл” гэх/ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.4.зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдийн үйл ажиллагааг шалгах;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.5.зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.6.зөвшөөрөл эзэмшигч хооронд болон зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх;
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.7.Хорооны ажилтны ёс зүйн дүрмийг баталж, биелэлтэд нь хяналт тавих.

6.1.8.даатгалын зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, түүнд тавих шаардлагыг тогтоох.
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.9.зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.1.10.зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдийг Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.1.11.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.7, 4.1.8, 4.1.10, 4.1.11-д заасан этгээд болон Хорооноос олгосон зөвшөөрөл эзэмшигчийн хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүсэл, гүйцэтгэх удирдлага, ажилтан, агентад тавигдах шаардлагыг тогтоосон журмыг батлах.
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.12.технологид суурилсан санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес загварыг хязгаарлагдмал хүрээнд бодитоор турших, нэвтрүүлэх сэндбокс зохицуулалтын орчинг бий болгох, холбогдох зохион байгуулалтын нэгж, зөвлөл байгуулах зэрэг харилцааг зохицуулсан Сэндбокс зохицуулалтын журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгчтэй хамтран батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих.
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.1.13.иргэдэд санхүүгийн мэдлэг олгох ажлыг зохион байгуулах.
/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

6.1.14.уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.1.15.уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, түүнд тавих шаардлагыг тогтоох.
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.2.Хороо энэ хуулийн 6.1-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна үйл ажиллагааныхаа чиглэл тус бүрээр дараахь хуулиудад заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.2.1.банк бус санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан;

6.2.2.үнэт цаасны зах зээлд оролцогчийн үйл ажиллагааны чиглэлээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан;

6.2.3.даатгалын үйл ажиллагааны чиглэлээр Даатгалын тухай хуульд заасан;

6.2.4.даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны чиглэлээр Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан;

6.2.5.хадгаламж, зээлийн үйл ажиллагааны чиглэлээр Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасан. /Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.2.6.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны чиглэлээр Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд заасан. /Энэ заалтыг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.2.7.малын даатгалын үйл ажиллагааны чиглэлээр Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд заасан. /Энэ заалтыг 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.2.8.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны чиглэлээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан.
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.2.9.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан.
/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

6.2.10.уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааны чиглэлээр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан.
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.3.Хороо энэ хуулийн 3.1.9, 3.1.10-т заасан үйл ажиллагаа эрхлэхэд тавих шаардлага, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг батална.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

105 эх сурвалжийн эхний 40.

  1. ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 22 ДУГААР ЗүЙЛИЙН 22.2 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

    ЗаалтЭх бичвэр

  2. "Аудитын чанарын хяналтын түр журам" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. "Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тухай журам" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Маягт, заавар батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. “Жолоочийн даатгалын сангийн данс байршуулах, санхүүжилтийг төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журам”-ыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 40Хураах
  1. “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагчид хуваарилах журам”-ыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журмыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. "Үнэт цаасны зах зээл дэх дотоод мэдээллийн жагсаалт, түүний

    ЗаалтЭх бичвэр

  7. "Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам"-ыг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  8. "Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох, төвлөрүүлэх журам"-ыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  9. Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  10. Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  11. "Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журам"-ыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  12. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  13. "Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  14. "Үнэт цаасны бүртгэлийн журам" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  15. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль

    Заалт7.1.16

  16. "Компанийн засаглалын кодекс"-ийг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  17. "Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох журам" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  18. "Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ажиллах журам"-ыг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  19. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  20. "Үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргагчид тавих нөхцөл,шаардлага, шалгуур болон үүсмэл санхүүгийн хэрэгслийн стандарт,түүнийг арилжих журам" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  21. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  22. Аргачлал батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  23. "Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт"-ийг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  24. Захиргааны хэм хэмжээний акт шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  25. Журам, загвар, маягтыг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  26. "Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл, үйл ажиллагааны журам"-ыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  27. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  28. "Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааны журам" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  29. "Үнэт цаасны зах зээлд арилжихаар гаргах хадгаламжийн сертификатыг бүртгэх, арилжих, тайлагнах журам" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  30. "Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай журам" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  31. "Хувьцаат компанийн ногдол ашиг хуваарилах журам" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  32. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  33. "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  34. "Хаалттай хувьцаат компанийн хувьцааг бүртгэх, хадгалах, арилжих, өмчлөх эрх шилжүүлэх тухай журам" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.