1.1.Энэ хуулийн зорилт нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, холбогдох эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль нь 2021-12-17-нд батлагдсан, 17 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2021-12-17
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ
Агуулга
17 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
5 зүйлХоёрдугаар бүлэг Виртуал хөрөнгийн үйлчилгээ
4 зүйлГуравдугаар бүлэг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэл, хяналт, баримтын хадгалалт, хамгаалалт, нууцлал
5 зүйл- 10 дугаар зүйлВиртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, хяналт тавих
- 11 дүгээр зүйлВиртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг хязгаарлах, бүртгэлээс хасах
- 12 дугаар зүйлБаримт бичгийн хадгалалт, хамгаалалт
- 13 дугаар зүйлМэдээллийн нууцлал
- 14 дүгээр зүйлУлсын тэмдэгтийн хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлс
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль тогтоомж
2.1.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар Монгол Улсад бүртгэлтэй компани Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улс руу энэ хуульд заасан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
3.2.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон түүний харилцагчийн хооронд хийгдсэн гэрээ, хэлцлээс үүсэх маргаантай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.