Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль нь 2022-11-04-нд батлагдсан, 30 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-11-04
Мөрдөж эхэлсэн
2023-03-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-11-02
Албан ёсны нэр
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ

Агуулга

30 зүйл

Дөрөвдүгээр бүлэг Зээлийн, барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулах

2 зүйл
  1. 15 дугаар зүйлЗээлийн, барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулах
  2. 16 дугаар зүйлБарьцаа хөрөнгө

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж

2.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар барьцаалан зээлдүүлэх журмаар олгох болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа /цаашид "мөнгөн зээлийн үйл ажиллагаа" гэх/-тай холбогдсон харилцааг зохицуулна.

3.2.Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.

3.3.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.