1.1.Энэ хуулийн зорилт нь банк бус санхүүгийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтцийг тогтоох, түүнд зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль нь 2002-12-12-нд батлагдсан, 21 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 11 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2002-12-12
- Мөрдөж эхэлсэн
- 2003-02-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ
Агуулга
21 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
4 зүйлХоёрдугаар бүлэг Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх
7 зүйл- 5 дугаар зүйлБанк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг үүсгэн байгуулах
- 6 дугаар зүйлБанк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх
- 7 дугаар зүйлБанк бус санхүүгийн үйл ажиллагаа
- 8 дугаар зүйлБүрдүүлэх баримт бичиг
- 9 дүгээр зүйлБанк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэдэгдэл
- 10 дугаар зүйлБанк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрэм
- 11 дүгээр зүйлБанк бус санхүүгийн байгууллагын нэр
Гуравдугаар бүлэг Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглох зүйл, тавих шаардлага
2 зүйлДөрөвдүгээр бүлэг Өөрийн хөрөнгө, санхүүгийн тайлан
5 зүйл- 14 дүгээр зүйлБанк бус санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгө
- 15 дугаар зүйлСанхүүгийн тайлан, түүнийг нийтэд мэдээлэх
- 16 дугаар зүйлСанхүүгийн тайланг аудитаар баталгаажуулах
- 17 дугаар зүйлАудитын дүгнэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгөх
- 18 дугаар зүйлБанк бус санхүүгийн байгууллагыг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл
Тавдугаар бүлэг Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт
1 зүйлЗургадугаар бүлэг Хариуцлага
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж
2.1.Банк бус санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулийн 7.1.-д заасан үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан этгээд эрхлэхтэй холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
3.2.Банк, даатгал, үнэт цаасны компани, тэтгэврийн сан, хоршооны эрхлэх хадгаламж, зээлийн үйл ажиллагаа, барьцаалан зээлдүүлэх газар, санхүүгийн түрээсийн үйлчилгээ, төслийн нэгж, Засгийн газрын тусгай зориулалттай сангаас олгох зээлийн үйл ажиллагааг холбогдох бусад хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.